Ш.Отгонбилэг агсны бэр дэлхийд зартай порно од Парис Хилтонтой үй зайгүй найзууд

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 18


Сүүлийн үед интернэтийн нэлээд хэдэн сайтуудаар Ш.Отгонбилэг агсны хүү О.Содбилэгийн эхнэр Э.Туул гэдэг хүний талаар маш сонирхолтой Пи Ар мэдээ цацагдаад байна. Э.Туул нь гадаадад хоёр ч чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан, өөрийн гэсэн барилга, хөдөө аж ахуйн компанитай, мэдлэг, боловсрол, гоо үзэсгэлэн, зан ааш, биеэ авч явах байдлаараа Монголд төдийгүй гадныхныг гайхшруулдаг хатагтай юм гэнэ ээ. Хамгийн сонирхолтой нь өөрийн хоум порно бичлэгээрээ дэлхийд танигдсан, Хилтон зочид буудлын сүлжээний өв залгамжлах эрхээ хасуулсан, шоучин, хар тамхичин Парис Хилтон Туулын үй зайгүй найзууд юм байх. Мэдээлэлд дурьдагдсанаар бол “Саяхан Э.Туул, нөхрийнхөө хамт өөрийн найз, Холливудын эрхэмсэг хатагтай, "Хилтон" зочид буудлын өв залгамжлагч Парис Хилтоны урилгаар Америкийн алдарт тамирчид, болон дуучид, холливудын ододтой хамт "Ибиза"-д зочилж, тэдэнтэй нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлжээ. Холливудын алдарт одууд Монгол залуучуудын биеэ авч явах байдлыг шагшин магтсан гэнэ” хэмээсэн байна.

Юу яриад байна аа. Интернэтэд тавьсан зургаас нь харахад зүгээр л шоудаж байгаа зураг байна. Ямар нэгэн арга хэмжээ биш, ямар ч хүндэтгэл алга. Хатуухан хэлбэл барууны аль бүтэхгүй, болдоггүй хүмүүсийн байнга зохион байгуулдаг архидалтын л нэг хэлбэр байгаа биз дээ. Манайд ч гэсэн ийм юм элбэг. Тэгээд бас, шоун дээр бие авч явна гэхээр яаж явах ёстой юм. Парис Хилтон, энэ хар дуучин хоёроос өөр холливудын од гэж нэрлэхээр хүн байна уу. Парис Хилтон гэж ер нь юу бүтээж, юугаараа танигдсан од вэ. Монголын нөлөө бүхий лидерийн өв залгамжлагч, Монголын нефтийн салбарын тэргүүлэгч компани НИК, Петровисын эзэн О.Содбилэг авгайнхаа үгэнд ороод хаа холын Америкт архидаж, шоудаад явж байгаа нь бахархалтай сайхан байна уу. Тэгээд, очиж очиж Парис Хилтонтой шүү. Парис Хилтоны талаар сайхан, өөдтэй мэдээ олж уншсан хүн байна уу. Гэх мэтчилэн олон асуултыг энэ хэдэн зураг гаргаж тавилаа.

Сүүлийн үед манай залуучууд гадаад, дотоодын их дээд сургуулиудыг дүүргэж, дэлхийн хэмжээний боловсрол эзэмшиж байгаагаараа бахархах дуртай болсон. Харин О.Содбилэгийн гэр бүл бол арай өөр юмаар бахархдаг хүмүүс юм болов уу хэмээн бодож сууна. Гадаадад хоёр дээд сургууль төгсч, магистрын зэрэг хамгаалах хүртлээ эрхэмсэг хатагтай Туул гэдэг энэ хүн хэнтэй нөхөрлөж, юу сурчихаад ирээ вэ гэж өөрийн эрхгүй гайхшрал төрлөө. Сүүлийн гурван жил аавынхаа нэрээр улс төр хөөх болсон Отгонбилэг агсны хүүг гайгүй хүмүүжилтэй, тулхтай улс төрч гарч ирэх нь үү гэсэн хүлээлт ч ингээд будаа болж байх шив. Авгайнхаа порно найз нартай тив алгасч шоудаад, тэрийгээ интернэтээр цацуулж өөрийгөө Пи Ар-ддаг ийм хүн улс төрд тэнцэх үү дээ. Хэдэн клонкоо зарж хаячихаад ганц сайхан том баар байгуулж, шоу менежер болбол өөрт нь илүү зохих мэт. Хэдхэн жилийн дараа Монголын сенатор Содоо гэгч, Парис Хилтонтой тийм бааран тасарцан хэвтэж байна гээд бичигдээд эхэлбэл Монгол улс нүдний булай болно. Тиймээс нэг шийдвэл шийдсэн шиг шийдээд явах нь зөв байж магадгүй юм шүү дээ.

Цаашилбал, “Бага наснаасаа Швейцарь, Джорж Тауны их сургуульд Дональд Трамп, дэлхийн тэрбумтан Рокфэллер, Ротшийлдийн хүүхдүүдтэй хамт суралцаж, өндөр боловсрол эзэмшсэн О.Содбилэгтэй дэлхийн томчууд үерхэх болсон шалтгаан нь төлөв даруу зан, биеэ зөв авч явдаг байдал нь таалагдсаных бололтой. Найзуудынхаа урилгаар олон орноор ажил хэргийн уулзалт айлчлал хийдэг тэрээр Кувейтийн хааны гэр бүлийн дотны найз, хүндэт зочин нь бөгөөд Хааны ордонд хүртэл саатан тухалдаг” гэж бичжээ. Бичүүлсэн ч юмуу. Ямар ч байсан ийм төрлийн магтуугаар дүүрсэн мэдээлэл интернэтээр дүүрэн байна.

Сайн хүний нэрийг долоо худалдаж иддэг гэдэг сэн. Ш.Отгонбилэгийн хүүхдүүддээ, гэр бүлдээ үлдээсэн нэр нөлөө, эд хөрөнгө багадаагүй л байлтай. Томчуудын хүүхдүүдтэй шоудахаар том болчихдог гэж ойлгож байгаа бол дэндүү томоогүй биш үү. Кувейтын хааны ордонд архи уух биш, Завханы Тосонцэнгэлд малчин айлын хойморт залраад айргаа шимж байхдаа аав чинь илүү жаргалтай байсан юм шүү гэж Туяа хатагтай хүүдээ хэлж өгмөөр болж дээ. Дэлхийн энтэй сэтгэж, Монголын цараатай бүтээж явсан эцгийнхээ хайр, халамжийг зөв хүртэж явбал үүнээс илүү алдар хүнд, гавьяа шагнал гэж юу байх билээ. Отгонбилэгийн Содбилэг энэ тухайд нэгийг бодож, хоёрыг тунгаах цаг ирж дээ.

Ө.Мэргэндүү

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top