Сайн байна уу, ээжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 15

 ... Би бол таны хүүхэд.  Та намайг хараахан мэдээгүй байгаа. Яагаад гэвэл би хэдхэн долоо хоног таны гэдсэнд бүрэлдэж байгаа. Удахгүй та намайг олсноо мэднэ гэдгийг баттай хэлэх байна.  Танд өөрийнхөө талаар ярьж өгье л дөө.  Намайг Жон гэдэг. Би  үнэхээр гоё бор нүдтэй бас хар үстэй.  Уг нь би танаас төрнө л дөө. Гэхдээ яг хэзээ төрөхөө сайн мэдэхгүй байна.  Би танаас ганцаараа төрнө. Тэгэхээр та намайг миний ганц хүү гэж дуудах байх. Таны гэдсэнд би аавгүй өсөж байна. Гэхдээ би аавыгаа танаар дамжуулаад мэдэрнэ гэдэгтээ итгэлтэй байна.  Нээрээ надад эмч хэрэгтэй байна шүү ээжээ. Яагаад гэвэл хурдан өсөхийг хүсэж байна. 

 Ээжээ өнөөдөр  та намайг олсноо мэдлээ.  Таны хөл газар хүрэхгүй их баярлаж байсан. Та ч олон хүнд хэлэх гээд тэсэж ядаж байна.  Намайг олсноо мэдсэн тэр өдөржин та инээмсэглэж,аз жаргалтай байсан. Ээжээ та инээхээрээ ёстой хөөрхөн болдог.  Би төрөнгүүтээ таны инээмсэглэлийг харах болно. Таны инээмсэглэл  миний амьдралдаа харсан хамгийн сайхан зүйл байх болно.  Би ч энэ зэргийг мэдээд байгаа юм шүү. 

 Өнөөдөр та намайг олсноо аавд хэлсэн.  Намайг олсноо аавд хэлэх гэж таны хичнээн баярлаж байсныг би мэднэ шүү.  Гэхдээ  ээжээ аав нэг их баярласангүй, бүүр ууртай байх шиг байсан. Та хоёрын маргааныг би ерөөсөө ойлгоогүй.  Аав гэнэт л  сексийн харилцаа, мөнгө төгрөг, хог, новш гээд байсан. Гэсэн ч та намайг өөрийнхөө үйлдэл, сэтгэл санаагаар тайвшруулсан.  Гэхдээ аав аягүй муухай, таныг алгадаж байгаа юм даа. Намайг унахын даваан дээр... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top