Залуу хосууд хуримлах өдрөө их хянуур сонгодог. Яагаад гэвэл хуримын өдрөөс залуу хосын цаашдын амьдрал шалтгаалдаг болохоор тэр.
Чухам ийм учраас хуримлахад хамгийн таатай өдрүүдийг олж гэрлэх ёстой. Дорнын хуанлигаар энэ онд буюу Туулай жил гэр бүлийн амьдралаа зохиоход хамгийн азтай, сайн байх жил гэнэ. Тиймээс төмөр туулай жил гэр бүлээ батлуулж өрх тусгаарлавал тухайн гэр бүл хайр сэтгэл, аз жаргалаар бялхах гэнэ.
Хуримын "cap" эхэллээ. Нэгэнт манай сонин бизнес-зах зээл-мөнгө зэргийг бичдэг учир хурим хийхэд гарах зарлыг тооцож үзлээ.
Хуримын найрын зардлыг үндсэнд нь гурав ангилав. Бага, дунд, дээд гэж. Харин тооцоог хуриманд зайлшгүй шаардлагатай зүйлсийг хамгийн бага зардлаар тооцож үзлээ.
Бага буюу-150 хүнтэй хуримын тооцоо
1. 150 хүн * нэг хүний хоол 13.000= 1.950.000
2. Ус, ундаа, архи, жимс:
• Ус нэг ширхэг 250* 150=37500
• Ундаа нэг ширхэг 350* 150= 52500
• 15 хүнд дөрвөн архи /нэг зочинд 200 грамм/ гэж тооцвол 150 хүнд 40 шил архи болно. 40 шил архи* 12.000= 480.000
• Нэг ширээнд 20.000 төгрөгийн жимс * 15 ширээ= 300.000
3. Бусад зардал 1.000.000
4. Хүлээн авалтын хөтөлбөр 1.000.000
5. Зурагчин 40.000
Нийт зардал= 4.197.500 төгрөг
Дунд буюу зэрэглэл дээр хурим ( 150 хүнээр тооцов)
1. 150 хүн * хоол 23.000= 3.450.000
2. Хоол, ус, ундаа, архи:
• Ус 380 * 150= 57.000
•Ундаа 450 * 150= 67.500,
• Архи 15 хүнд.5 архи /нэг зочинд 250 грамм/ гэвэл нийт 50 шил архи болно. 50 шил архи * 12000= 600.000,
• Нэг ширээнд 30.000 төгрөгийн жимс гэвэл 15 ширээнд 450.000,
• Нэг ширээнд 10.000 төгрөгийн цагаан идээ гэвэл 15 ширээнд 150.000.
3. Хүлээн авалтын нийт хөтөлбөр 1.500.000
4. Зурагчин 100.000
5. Платье 130.000
6. Бусад зардал 2.800.000
Нийт зардал = 9.304.500 төгрөг
Дээд зэргийн хурим (150 хүнээр тооцов)
1. 150 хүн* нэг хүний хоол 39.000= 5.850.000
2. Хоол, ус,ундаа, архи
• Ус 600 * 150= 90.000,
• Ундаа 700 * 150= 105.000,
• Архи 15 хүнд 6 шил / нэг зочинд 300 грамм/ архи гэвэл нийт 60 шил архи болно. 60 шил архи * 12000=720.000,
• Нэг ширээнд 30.000 төгрөгийн жимс гэвэл 15 ширээнд 450.000,
• Нэг ширээнд 10.000 төгрөгийн цагаан идээ гэвэл 15 ширээнд 150.000,
• Нэг ширээнд 10.000 төгрөгийн чихэр гэвэл 15 ширээнд 150.000.
3. Хамтлаг, дуучид 3.000.000,
4. Зурагчин 600.000,
5. Платье 500.000,
6. Машин 450.000,
7. Бусад 3,000.000,
Нийт зардал= 14.565.000 төгрөг
Ер нь бол ойролцоогоор ийм л зардал гарах нь.
Эх сурвалж: "Бизнесийн мэдээ"
Сэтгэгдэл ( 0 )