Ерөнхийлөгчийн зарлиг, аймгийн Засаг даргын 36-р тоот захирамжийн дагуу Байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх жилийн хүрээнд Мод тарих үндэсний өдрийг Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгууллаа.
Уг өдөрлөгт нийт 280 гаруй иргэд оролцсон бөгөөд Баруун бүсийн худалдааны төвийн урд нээлтийн үйл ажиллагааг эхлүүлж нийт 350 гаруй улиас, бургас, шар хуайс хайлаасыг суулгасан. Энэ өдөрлөгт хурим найраа хийсэн иргэд болон сэвлэгээ үргээсэн бяцхан хүүхдүүд мод тарьж суулгасан нь ихэд бэлэгшээлтэй үйл явдал боллоо.
Тус аймаг нь хаврын мод тарилтаар 43 мянган мод тарьж амьдралтын хувь 92 хувьтай байна.
Цаашид намрын мод тарилтын хүрээнд 10 мянган мод тарихаар төлөвлөөд байгаа бөгөөд энэ онд аймгийн хэмжээнд нийт 53 мянган мод тарьж ургуулна.
Аймгийн 24 сумдад мод тарих ажилд идэвхитэй оролцож байна.
Сэтгэгдэл ( 0 )