Ардчилсан нийгэмд хөл тавиад удаагүй байхад Монголын ард түмэн нэг хэсэг хэрэглээгээрээ чамирхдаг байсан. Үүний дараагаар унаж байгаа машинаараа гангардаг байсан бол сүүлийн үед нисдэг тэрэг худалдан авч өөрийнхөө зиндааг илтгэдэг болоод байна.
Онгоцоор зиндаагаа илэрхийлэгчдийн салхийг “МАК”-ийн Б.Нямтайшир хагаллаа. Тэрээр Хойд хөршөөс таны харж байгаа энэхүү “тэнгэрийн амьтан”-ыг худалдан авсан бөгөөд хувийн хэрэгцээндээ ашиглах гэнэ . Үнийн хувьд өндөр, барагцаа тоо хэлээд хэрэггүй хэмээн Монгол улсын гавьяат уурхайчин Б.Нямтайшир найзууддаа тэнгэрийн хөлгөө гайхуулж явна.
Сайхан машин, техникт дурлагч эрхэм маань “хайрыг” нь татсан л тэнгэрийн газрын гэж ялгалгүй худалдан авдаг гэдгээ энэ удаад дахин нотоллоо.
П.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )