ХДХВ-ДОХ-ын халдварын 98 дахь тохиолдол бүртгэгдсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Халдвар тээгч 45 настай эрэгтэй ажээ. Одоогоор биеийн байдал нь хэвийн, вирус тээгч шатандаа байгаа гэнэ. Одоогоор уг хүнийг эмнэлгийн хяналтад авч, тархварын судалгаа явуулж байна. Үүнтэй холбоотойгоор ХДХВ-ийн халдвараас сэрэмжилж байхыг ХӨСҮТ-ийн эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээний нэгж, ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанаас анхаарууллаа.
Өнөөдрийн байдлаар манай улсад ХДХВ/ ДОХ-ын халдвартай дөрвөн эхээс төрсөн хүүхэд халдваргүй, эрүүл бойжиж байгаа бөгөөд ХДХВ-ийн халдвартай хоёр жирэмсэн эмэгтэйд эхээс урагт дамжих халдвараас сэргийлэх эмчилгээ хийж байна. ХДХВ/ДОХ-ын халдвар тээгчдийн гэр бүлд 32 хүүхэд амьдарч байгаагаас 17 нь 15 хүртэлх насныхан байна гэж ХӨСҮТ-с мэдээлж байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )