Сангийн яам анхны донор төрийн байгууллага боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 17

Сүүлийн үед манай улс цус, цусан бүтээгдэхүүний нөөцийн ихээхэн хомсдолд орж, үүнээс үүдэн их хэмжээний цус алдсан зарим өвчтөн амь насаа алдах аюул тулгараад байгаатай холбогдуулан Сангийн яамны 100 жилийн арга хэмжээний хүрээнд “100 Санхүүч-100 Донор” уриалгын дор цусаа хандивлаж, бусад төрийн байгууллагуудыг хүн хүнээ аврах, доноруудыг дэмжих энэрэнгүй  үйлсэд нэгдэхийг уриалсан.

Энэхүү үйл ажиллагааг дэмжиж Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн дарга Д.Улаанхүү нар Сангийн яамыг анхны донор төрийн төрийн байгууллага болсонд талархал илэрхийлж, Сангийн сайд С.Баярцогтод өргөмжлөл гардууллаа. Сангийн яамныхан “100 санхүүч- 100 донор” үйл ажиллагаагаар төрийн байгууллагуудаас анх удаа цусаа хандивлах үйл ажиллагааг эхлүүлэн, нийт 30 гаран литр цус хандивлаж 100 гаруй хүний алтан амийг амарсан бөгөөд энэхүү үйл ажиллагаанаас хойш доноруудын тоо эрс нэмэгдэж, нийгэмд зөв ойлголт төрүүлж, тэднийг энэхүү үйл хэрэгт уриалан дуудахад ихээхэн хувь нэмэр боллоо гэдгийг тус ЦССҮТ-ын дарга Д.Улаанхүү онцоллоо.

Мөн түүнчлэн бага насны хүүхдүүдэд мэс засал хийхтэй холбогдуулан 20 хүнээс 3 дугаар бүлгийн цус авах нэн чухал шаардлагатай байсан бөгөөд энэ хэрэгцээнийхээ 80 хувийг дээрх арга хэмжээний хүрээнд хангаж чадсан байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top