Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн 64”200 дугаар шийдвэрийн дагуу жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдрийг гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдөр болгон дэлхий нийтээр тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн билээ. Энэ өдөр гамшгийн аюулыг бууруулах үйл ажиллагааг сурталчлах, эрсдэлийг бууруулахад анхаарал хандуулж олон төрлийн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.
2011 оны Гамшгийн аюулыг бууруулах олон улсын өдрийг “Гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхэд залуусын оролцоо” уриатайгаар тэмдэглэн өнгөрөөх гэж байгаатай холбогдуулан Онцгой Байдлын Ерөнхий Газар, Хүүхдийн Төлөө Газар, Нийслэлийн Онцгой Байдлын газар, Гал түймэртэй тэмцэх алба хамтран цуврал арга хэмжээ зохион байгуулж байгаа.
Үүнд:
- 1. 10 сарын 6-ны өдөр Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжүүлэлтээр хэрэгжүүлж буй “Хүүхэд хамгааллын байгууллага, хүний нөөцийн чадавхийг Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгааллын чиглэлээр бэхжүүлэх нь” төслийг олон нийтэд танилцуулах уулзалт хийв. Төсөл хэрэгжсэнээр хүүхдэд халамж, хамгаалал, боловсролын үйлчилгээ үзүүлэгч төрийн байгууллага, ажилтнууд болон өнчин, хүнд нөхцөл дэх хүүхдүүдийг онцгой байдлын өмнө, дунд болон дараа үед хамгаалах чадавхи сайжирна.
- 2. 10 сарын 11-нд Сонгино хайрхан дүүргийн ЗДТГ-тай хамтран ерөнхий боловсролын сургуулиудын удирдлагуудад “Онцгой байдал дах хүүхэд хамгааллын асуудал” “Хүүхэд хамгааллын бодлогын үндсэн агуулга” “Аюулгүй амьдрах ухааны үндэс” гарын авлагын агуулгаар сургалт зохион байгуулж онцгой байдал дах хүүхдийн эрхийн хүрээний ойлголт нэгтгэж харилцан санал солилцов.
- 3. 10 сарын 12-нд Нийслэлийн Онцгой Байдлын Газраас нийслэлийн бүх ерөнхий боловсролын сургуулиудад 1-2 цагийн бэлэн байдлын төлөвлөгөөний дагуу үзүүлэх дадлагын сургуулилт хийнэ.
- 4. 10 сарын 18-20-нд Төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчидөд онцгой байдлын үеийн хүүхэд хамгааллын асуудлын талаар үндсэн мэдлэг ойлголт өгөх “Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаала” сэдэвт сургалт зохион байгуулах ажлыг эхнээс нь хийж байна. Маргааш болох энэхүү сургалтанд Женев дах НҮБ-ын Хүүхдийн Сангийн ажилтан зөвлөхөөр ажиллаж олон улсын туршлага болон онолын арга зүйн дэмжлэг үзүүлэх гэж байгаа нь ихээхэн ач холбогдолтой юм. Хамтрагч байгууллагуудын төлөөлөгчид онцгой байдлын үе дэх хүүхэд хамгааллын талаарх ойлголт, мэдлэг эзэмшиж, өөрийн байгууллагынхаа хямралын үеийн онцгой байдлын үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг сайжруулах ур чадвар эзэмшүүлэхэд энэхүү сургалтын үр дүн оршиж байга ажээ.
Сэтгэгдэл ( 0 )