Дээд шүүхээс тайлбар шаардлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 18

Өнөөдөр МНН-ын бага хурлын гишүүд хэвлэлийн бага хурал хийлгэснийхээ дараа Монгол Улсын Дээд шүүхээс албан ёсоор тайлбар шаардаж дээд шүүхийн байранд очлоо. МНН-ын дарга, УИХ-ын гишүүн Д.Энхбат тэргүүтэй МНН-ын 10 гаруй бага хурлын гишүүд Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригт болон Иргэний танхимын тэргүүн шүүгч  Б.Ундрах нартай нүүр тулан уулзаж МНН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн талаар албан ёсоор тайлбар хийхийг шаардахаар уулзахыг хүссэн боловч хоёулаа ажлын байран дээрээ  байсангүй. Ерөнхий шүүгч Д.Зоригт гадаадад томилолтоор яваа бол Иргэний танхимын тэргүүн Б.Ундрах гадуур ажилтай байгаа гэсэн хариуг өглөө. Иймээс МНН-ын дарга, УИХ-ын гишүүн Д.Энхбат  дүрмийн өөрчлөлтийг бүртгэх шүүх хурлыг даргалсан шүүгч Ц.Амарсайхантай уулзахад “Би энэ талаар тайлбар өгөхгүй. Шүүгч Бямбаа өгөх болно” гэснээс өөр хариулт өгөөгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top