Хөтлөгч Гантулга ”Монгол Чанву” нэрээ буцааж авахын тулд сүрхий жин хаяжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 18

Нэг хэсэг Монгол Чанву хэмээн нэрлэгдэж байсан, царайлаг, ганц бие хөтлөгч бол “UBS” телевизийн хөтлөгч Э.Гантулга.  Харин сүүлийн хэдэн жил тэрээр өөрийнхөө энэхүү нэрийг алдахад хүрсэн. Өөрөөр хэлбэл хөтлөгч эр маань жин нэмэхийн зэрэгцээ Чанву нэрээ  Банюу болгож орхисон бөгөөд өөрөө ч үүнийг  хүлээн зөвшөөрч байсан түүхтэй.

Сайхан залуу маань өөрийнхөө нэрийг эргүүлэн авах мөн эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарах зорилгоор жин хасчээ.  Үүгээр зогсохгүй тэрээр үс  засалтаа өөрчлөн “залуужиж” байна.  Түүний энэхүү эрс шинэчлэл олон хүнд таалагдаж байгаа бөгөөд цаашид ч эрчимтэй явагдана гэдгийг мань эр хэлж байна лээ.

Ингээд түүнийг он цагийн уртад хэрхэн өөрчлөгдсөнийг харьцуулан харцгаая.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top