Ээжийгээ хөнөөгөөд цогцсыг нь шатааж хашаандаа булжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 19

Нийслэлийн Баянзүрх дүүргийн  20-р хороо Гачуурт тосгоны Цэмбэлийн задгайд оршин суух 68 настай Г төрсөн хүүхэд нь болох 45 настай О-ын гарт амиа алджээ. Улмаар гэмт хэргийн ул мөрөө баллах үүднээс эхийнхээ цогцсыг шатааж хашааныхаа хойд буланд булсан байна.  Сэжигтэн О эхийгээ хороосны дараагаар цагдаад алга боллоо хэмээн мэдүүлсэн гэнэ. Харин хэргийн газар ажилласан  цагдаа нар сэжигтэн уржигдар орой эхийгээ хөнөөсөн бөгөөд хэргийг өчигдөр илрүүлсэн.  Эхийгээ алга боллоо гэж цагдаад мэдээлэл өгөөгүй гэж мэдэгдлээ.

Сэжигтэн О нь ээжтэйгээ амьдардаг бөгөөд ойр хавийн архичидтай нийлэн  байнга архи уудаг байжээ.  Ингэхдээ тэрээр ээжийгээ  архины мөнгө өгсөнгүй, архи олж ир гэх мэтчилэнгээр дарамталдаг байсан бөгөөд зарим тохиолдолд гар хүрдэг байсан гэдгийг ойр хавийнхан нь  ярьсан юм.  

Хүүтэйгээ хамт амьдардаг байсан талийгаачийнх цөөн хэдэн малтай байсан гэнэ.  Малаа зарж архи уудаг хүүгээ болиулахын тулд талийгаач бүх малаа зарж хадгаламжийн дэвтэртээ хийсэн нь сэжигтний эгдүүцлийг хүргэж улмаар хэрэг гарсан гэдгийг эх сурвалжууд мэдэгдэж байна.

Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс, Улсын мөрдөн байцаах газрын Онц, хүнд зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн шалгаж байгаа юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top