АТГ-ын дарга нарын шүүх хурал хойшиллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 19

Улсын Дээд шүүх өнөөдөр  АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхээр товлосон билээ. Харин шүүх хуралд Ч.Сангарагчаагийн хоёр өмгөөлөгч ирээгүй гэсэн шалтгаанаар аравдугаар сарын 26-ны лхагва гараг хүртэл буюу долоо хоногоор  шүүх хуралдааныг хойшлуулахаар боллоо. Ч.Сангарагчаа нь хоёр өмгөөлөгчтэй бөгөөд өмгөөлөгч Г.Оюунцэцэг өвчтэй гэсэн шалтгаанаар хурал хойшлуулах хүсэлт гаргасан бол өмгөөлөгч Б.Хишигбаатар тодорхойгүй шалтгааны улмаас шүүх хуралд ирээгүй  юм.

Шүүх хуралд улсын яллагч Ё.Сагсай, Д.Сундуйсүрэнгийн өмгөөлөгч Ц.Монгол, Ж.Эрдэнэбулган, Ө.Алтангадасын өмгөөлөгч н.Одончимэг, Цэдэндамбаа, УИХ-ын гишүүн С.Эрдэнийн өмгөөлөгч Г.Оросоо нар хүрэлцэн ирсэн байв.

Өнөөдрийн байдлаар  Ч.Сангарагчаа жирийн дэглэмтэй хорих ангид хуваарилагдсан бөгөөд насанд хүрээгүй хүүхдийн  хорих ангид ажиллаж байгаа юм. 

Өмнө нь АТГ-ын дарга Ч.Сангарагчааг төрийн нууц задруулсан, гүтгэлгийг олон нийтэд тараасан, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн, төрийн албан тушаалтны албан эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 2.4 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид  эдлүүлэх шийдвэрийг анхан шатны шүүх гаргасан юм. Харин энэхүү шүүхийн шийдвэрийг  АТГ-ын дарга Ч.Сангарагчаа эсэргүүцэн давж заалдаад байгаа ч хурал хойшлоод байгааг хуульчид олон талаас нь тайлбарлаж байна.  

А.Баярмаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top