Манай улс төрч, бизнесийнхний ихэнх нь хувь хувсгалын ажлаар хилийн дээс алхахдаа казино тоглох хоббитойгоо нуудаггүй. Солонгосын казинод тоглох дуртай эрхмүүдийн нэг УИХ-ын гишүүн Д.Загджав алба амины боломж л гарвал Солонгос руу очиж “Seven Luck” хэмээх казинод тухалдаг гэнэ.
Өнгөрсөн 5-р сард намынхаа генсек У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Д.Очирбат нартай Солонгост ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ дуу хоолойг сонсох гэж очсон байна. Гэвч эрхэм гишүүн хүмүүсээ сонсох биш казинод хясааны дуу сонсож өнгөрөөжээ. Ингэхдээ нууц амрагтайгаа явсан бөгөөд 40,000 ам.долларын өрөнд орсоноос эхнэрээ хойноосоо ирүүлэхэд хүргэсэн аж. Улмаар эрхэм гишүүний ил амраг нууц амрагийг нь загнаж, зандарч казиногоор нэг дуулиан тарьсан талаар Солонгос дахь Монголчууд ярьж, Монгол дахь чөлөөт хэвлэлүүд бичиж байсан удаатай.
Энэ дуулиан намдаагүй байтал эрхэм гишүүн маань дахин Солонгосыг зорьж өнөөх казинодоо тоглож олон хүнийг "айлгажээ". Тавин насны босго хэдийнэ алхсан түүний дээд зовхи унжаад байгаа тул Солонгост очиж пластик мэс ажилбар хийлгэн зовхио татуулсан юмсанж. Хагалгаа ч амжилттай болж эрхэм гишүүн маань бараг л хагалгааны орноос буунгуутаа өнөөх “Seven Luck” казиногоороо үйлчлүүлсэн байна. Тоглож байхад нь мэс засал хийлгээд удаагүй байсан түүний зовхины оёдол хясаа руу хэт ширтсэнээс задарч цус шүүрээд эхэлжээ. Хамт тоглож байгаа улсууд нь сандран сүйд майд болоход эрхэм гишүүн ер тоосон шинжгүй "Энэ яах вэ зүгээр, эдгэж байгаа юм" гээд үргэлжлүүлэн тоглосоор байсан гэж эх сурвалж өгүүлжээ. Монголчууд мөрийтэй тоглоомонд нүдээ ухаад өгөхөөс буцахгүй гэлцдэг. Харин Загджав гишүүн мөнгөний төлөө нүднээсээ цус дуслуулан тоглож олныг хирдхийлгэжээ. Мөнгө улаан, нүд цагаан гэж.
П.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )