Нийслэлийн холбогдох дарга нар энэ жил анх удаа хур хогноосоо саллаа гэж мэдэгдэж байсан. Тэр нь хотын хэмжээнд 18 байршилд олон мянган тэвш болохоор хур хогтой байсныг Улсын баярын өмнө цэвэрлэсэн гэх. Гэтэл өнөөдөр хот хогондоо дарагдсан хэвээрээ. Удахгүй болох нийслэлийн өдрөөс өмнө хогноосоо салах үүргийг дүүргийн удирдлагуудад өгчээ. Энэ сарын 22-ны бямба гаригт бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулах гэж байна. Нэг онцлох зүйл нь цаашид хогны асуудлаар аж ахуйн нэгж, албан байгууллага, иргэдтэй хатуу хариуцлага тооцож ажиллах гэнэ.
Хүн бүрийн үүрэг хариуцлагыг ухамсарлуулж хотоо хоггүй болгоход анхаарах ажээ. Энэ ажлын хүрээнд хот хогноосоо салж, эмх замбараагүй худалдаа хийж, гудамж талбай бохирдуулж байгаа хүмүүсийн үйл ажиллагааг зогсоохоор болжээ. Мөн архи согтууруулах ундаагаар үйлчилж байгаа газрууд, дэн буудлуудыг цэгцэлж албан байгууллагуудын хаяг байршлыг солиулах гэнэ.
Эх сурвалж: “Монголын Үнэн ” сонин
Сэтгэгдэл ( 0 )