Уран бүтээлч хүний хувьд гайхамшигт бүтээлүүдийг шинэчилсэн найруулгаар тоглож дэлхийн хэмжээнд сонордуулах эрхэм зорилгыг гол болгон ажилласаар ирсэн хийлч Дээгий өөрийн гурав дахь бие даасан “Гайхмаараа” цомгоо худалдаанд гаргалаа. Энэхүү цомогт “Гайхмаараа”, “Анхны хайр”, “Улаанбаатарын үдэш”, “Баатарцогтын нагац”, “Жалам хар” болон “Амьдрал” зэрэг гайхамшигт уран бүтээлээс бүрдсэн нийт 10 аяз багтсан байна. Орчин үеийн урлагт шинэ хэв маяг нэмж, сонсогчдынхоо хүлээлтийг нарийн тооцож, хүч хөдөлмөр зүрх сэтгэл бүхнээ зориулан бүтээсэн “Гайхмаараа” цомог удахгүй тоглолт болон тайзнаа тавигдах талаар хийлч бүсгүй ярьж байлаа. Тэрээр “АПУ” компаниас эрхлэн гаргадаг “Хар сувд” брэндийн нүүр царай болон хамтран ажиллаж байгаа бөгөөд тоглолтын зараа удахгүй тараах болно хэмээн амласан.
Дашрамд дурьдахад хийлч Дээгий “Хэнтийн өндөр ууланд”, “Үлэмжийн чанар”, “Гайхмаараа” бие даасан цомгуудыг гаргаж АНУ, ОХУ, Япон зэрэг орнуудад урилгаар тоглохын зэрэгцээ ”Дээгий концерт” 2006-2010 онд бие даасан уран бүтээлийн тоглолтуудаа хийсэн юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )