Урлагаар амьсгалсан гэр бүл

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 20

Драмын театрыг удирдах ур чадвар, авъяас хоёроороо “атгаж” яваа МУГЖ Ц.Сарантуяагийн нөхөр нь жүжигчин Д.Бат-Өлзий. Хүү нь залуу жүжигчин Б.Тамир. Бэр нь залуу жүжигчин Г.Золзаяа. Ёстой урлагаар амьсгалж, амилсан гэр бүл гэдэг эднийх. Ихрийн өрөөсөн Тамир хүүгээ урлагаар замнуулахгүй гээд байхад тас зөрсөөр аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн нь Драмын урлагийн шинэ залуу үеийн нүүр царай болж,  өнгөрсөн жилийн “Гэгээн Муза-2010”-аас шилдэг эрэгтэй дүр авч цахиур хагалсан. Тэрбээр нөгөө л урлагт амьтай сэтгэлээр гэргийгээ сонгосон нь Б.Шүүдэрцэцэгийн анхны дэлгэцийн бүтээл “Шүрэн бугуйвч” киноны гол дүрээр олонд танигдсан, “Sound of Kiss” хамтлагийн дуучин Г.Золзаяа. Хосууд суугаад таван жил болж байгаа бөгөөд дундаасаа гурван настай хөөрхөн охинтой. Өвөө, эмээгийн хайртай ач охиныг Цэгц-Үжин гэдэг.

Эх сурвалж: “Grand” сэтгүүл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top