Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь хилийн цэргийн 0146-р ангид алба хаасан Э гэгч 18 настай залуу гэртээ харих замдаа нас барсан байна. Тодруулбал тэрээр өнгөрсөн бямба гаригт цэргээс халагдан хотод ирсэн бөгөөд галт тэрэгнээс буугаад ахтайгаа уулзжээ. Талийгаачийг тоссон ах нь ажлаасаа хоцрох гээд байсан тул хамт хэсэг гүйсэн. Ахтайгаа хэсэг гүйсний дараа талийгаач Э ахдаа “Миний толгой эргээд, дотор муухайраад байна” гэж хэлээд хэд алхаад өмнөө байсан хүнийг мөргөөд, гэдэргээ савж унасан. Ах нь түүнийг амьсгал хураана гэж санаагүй тул эмнэлэгт хүргэсэн ч залуугийн зүрх хэдийнээ зогсоод 10-20 минут өнгөрсөн байжээ.
Цэргээс дөнгөж халагдсан залуу юуны учир хэдхэн метр гүйснийхээ төлөө амьсгал хураав гэдэг таавар болон үлдээд байгаа бөгөөд түүний үхлийн шалтгаан 10 өдрийн дараа гарах юм. Харин үхлийн шалтгаан тодорсны дараа хэнийг сэжиглэж, хэнд ямар хариуцлага тооцох нь тодорхой болно.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )