Залуу дуучин П.Идэржавхлангийн ”Аавыгаа санахаар” тоглолт үзэгчдийг уяраалаа

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 20

Монгол бөхийн өргөөнөө энэ сарын 18-ны өдөр олон сайхан хит дуугаараа Монголын ард түмний танил болсон залуу дуучин Пүрэвдоржийн Идэржавхлан анхны бие даасан тоглолтоо хийлээ. Замын түгжрэлд хоригдон 10 гаруй минут хоцорсоор ортол хоёр дахь дуугаа дуулаад дуусч байлаа. Харин үзэгчид Бөхийн өргөөнд багтаж ядан зарим нь шатаар зулж, хожигдож ирсэн нэгнээ урдуур хойгуураа гаргахаас цааргалж, уур унтуу болж харагдсан. Хэдхэн хоногийн өмнө “Анхны тоглолтоо хийх гэж байгаа болохоор айдас, догдлолын аль алийг нь сэтгэлдээ тээгээд явж байна” хэмээн өгүүлж байсан дуучин маань сандарч, догдолж байгаа нь мэдрэгдэж үүнийгээ ч нуухыг хүсээгүй. “Ямар гоё юм бэ. Би маш их баярлаж байна. Та нартаа хайртай шүү” хэмээн дахин дахин хэлж байлаа. Хэдий сандарч байгаа боловч үнэхээр чадалтай, ирээдүйтэй дуучин гэдгээ баталж ер түүртэлгүй сайхан дуулж байв. Аливаа зүйл эхлэлтэй, өрнөлтэй, төгсгөлтэй байдагчлан “Аавыгаа санахаар” тоглолтын эхний хэсэгт... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top