Сангийн яам сайтуудтай хамтран ажиллана

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 21

 Монгол Улсын Сангийн яам болон Мэдээллийн сайтуудын ассоциаци хооронд “Сангийн яамны үйл ажиллагааг олон нийтэд сурталчилж, хамтран ажиллах” тухай харилцан ойлголцлын санамж бичигт Сангийн сайд С.Баярцогт, Мэдээллийн сайтуудын ассациацийн тэргүүн Д.Болдхуяг нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгээр Сангийн яамны үйл ажиллагаа, эрхлэх асуудлын хүрээнд холбогдуулан гаргасан хууль, тогтоол, журам, дүрэм заавар, тендерийн зар болон бусад мэдээ мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэх чиглэлээр хамтран ажиллах юм. Ялангуяа тэр бүр олны өмнө нээлттэй байдаггүй тендертэй холбоотой мэдээ мэдээлэл, урилга зарыг энэхүү ассациацийн гишүүн сайтуудаар дамжуулан цогцоор нь нэг дороос цаг алдалгүй хүргэхэд энэхүү хамтын ажиллагааны зорилго оршиж байна.

Энэхүү санамж бичгийг байгуулснаар Сангийн яамны үйл ажиллагааг олон нийтэд шуурхай түгээн сурталчлах, илүү хялбар хүртээмжтэй байдлаар  хүргэхэд хэвлэл мэдээллийн байгууллага, тэр дундаа сайтуудын ассациацитай хамтран ажиллаж байгаа нь ихээхэн тус дөхөм болно гэж үзэж байгаагаа Сангийн сайд С.Баярцогт энэ үеэр илэрхийллээ.

Одоогоор тус ассоциацид shuud.mn, news.mn, olloo.mn, 24tsag.mn, topmedee.mn, chuhal.mn сайтууд нэгдээд байгаа бөгөөд уг сайтуудаар дамжуулан мэдээллийг хүргэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top