Өнөөдөр МХЕГ-ын даргын зөвлөлийн хурал болж цагийн өмнө дууслаа. Тус хурлаар хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэд тэтгэврийн болон ослын даатгалд хамрагдсан байдлыг 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн худалдааны төв, захуудад шалгасан дүнгийн тухай салбарын мэргэжилтнүүд нь танилцууллаа.
Лангуу, талбай түрээслэгчдийг тэтгэврийн болон ослын даатгалд хамруулсан байдлыг 21 аймаг, есөн дүүргийн худалдааны төв, захуудад шалгасан шалгалтаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 38, аймгуудад ажиллаж буй 132, нийт 170 худалдааны төвүүдэд хөдөлмөр эрхлэгч 10230 иргэний 7038 иргэн нийгмийн даатгалд хамрагдаагүй бол 3192 хүн сайн дураар даатгуулсан байна. Үүнийг хувилах юм бол 68.8 хувь нь нийгмийн даатгалд хамрагдаагүй, 31.2 хувь нь сайн дураар даатгуулжээ.
Лангуу талбай түрээслэгч иргэд сар бүр 16.0-60.0 мянган төгрөгийг түрээсийн төлбөрт сар тутам 6.0-28.0 мянган төгрөгийг патентийн татварт төлдөг байна. Тэдний хувьд нийгмийн хамгааллын холбогдолтой хуулийн мэдлэг хангалтгүй, зохион байгуулсан сурталчилгаанд оролцдоггүй, өөрийн ирээдүйн нийгмийн хамгаалал, баталгааг хангах талаар анхаардаггүй байна. Хэдийгээр энэ нь жижиг асуудал боловч Эмнэлэг, Эм хангамжийн тусламж авч чадахгүй ба цаашлаад тэтгэвэр тэтгэмж авч чадахгүй зэрэг олон сөрөг талтай юм.
Т.Пагмаа
Сэтгэгдэл ( 0 )