Хамуг Монголын Хөдөлмөрийн намыг Улсын дээд шүүх бүртгэлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 21

Хамуг Монголын Хөдөлмөрийн Нам үүсгэх байгуулах Их Хурлаа 2011 оны 9-р сарын 23-нд МҮЭСТО-нд хийсэн билээ. Үүсгэн байгуулах Их Хурал хийсний дараа 2011 оны 10-р сарын 6-нд буюу хуульд заасан хугацаанд багтан Улсын Дээд Шүүхэд нам бүртгүүлэх хүсэлтээ тавин шаардлагатай материалаа бүрдүүлэн өгсөн.

Хамуг Монголын Хөдөлмөрийн намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай С.Молор-Эрдэнэ нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх  өнөөдөр хянан хэлэлцлээ.  Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн тул Хамуг  Монголын Хөдөлмөрийн Намыг  улсын бүртгэлд бүртгэх боломжтой гэж Дээд шүүх үзжээ. Улсын Дээд шүүх шинээр байгуулагдсан Хамуг Монголын Хөдөлмөрийн намд Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулахыг даалгаж, батламж бичгийг гардуулсан юм.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top