Монгол улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр хэзээ нэгэн цагт намаасаа өрх тусгаарлан, ганцаараа үлдэнэ гэдгээ мэдэж байсан алсын хараатай нэгэн. Тиймдээ ч улс төр, бизнесийн ажилдаа хүүгээ оролцуулахаар эртнээс бэлтгэж байжээ. Тодруулбал өөрийн хүү Э.Батшугарыг АНУ-д сургаж, ихийг бодуулсан. Алс газар эрдэм сурсан хүү нь ирсэн даруйдаа аавынхаа сонгуулийн ажилд хүчин зүтгэхийн зэрэгцээ жижиг, том ажлуудад нь тусалж байгаа харагддаг. Өнгөрсөн сонгуулиар аавынхаа сурталчилгааны ажилд тусалсан хүү дараа жил ч мөн туслах нь тодорхой болоод байгаа. Аавынхаа шийрийг хатаасан алсын хараатай нэгэн болоосой гэж зарим нэгэн нь бодож байгаа бол Намбарын хүүг үзэн ядагчид нь харин энэ хол явахгүй ээ хэмээн өөр хоорондоо ярилцаж сууна.
Юутай ч улсын минь тэргүүн асан Н.энхбаяр гэр бүлээрээ улс төр хийж эхэллээ. Одоо хэн хойноос нь гэр бүлээрээ улс төр хийх бол?
П.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )