Жүжигчин Г.Алтаншагай хоёр хүүхдийн хойд эцэг болж ТВ-5 телевизийн хөтлөгч Насаатай ханилсан цаг саяхан. Хосууд нийлсэн цагаасаа эхлэн хэл ам дагуулсныг уншигч та бүхэн санаж байгаа биз ээ. Өөрөөр хэлбэл байнга хэл ам хийдэг тэднийг унтах нь битгий хэл хөршүүдээ унтуулдаггүй гэдэг юм билээ. Тэдний энэ маргаан нэг хэсэгтээ намжих байх гэж хөршүүд нь ч хүлээдэг ч эсрэгээрээ болсон гэнэ. Энэ их хэрүүл маргаан хосуудын харьцаанд ан цав суулгасан бололтой. Хосууд зарим нэг арга хэмжээнд тус тусдаа ирж, хоёр биенээ тоохгүй өнгөрдөг болоод байгаа. Хосууд шиг бус харин муудалцсан хүүхдүүд шиг хөндий болсон тэдний хамтын амьдралын ирээдүй хэрхэхийг Насаа, Шагай, бурхан гурав л мэдэх байх даа.
П.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )