“Шуранхай” хамтлаг мөд тарахгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 22

МУГЖ С.Жавхлан “Шуранхай” хамтлагийг ид гялалзаж байх үед Эрдэнэчимэгийг тогооны хүнээ болгосон. Ингэснээр тус хамтлаг уран бүтээлийн түр завсарлага аваад байгаа.  Хэдийгээр шинэ гишүүн хамтлагтаа авсан ч өнөөх бүсгүй нь тогтсонгүй. Гадаад руу олон сараар ажлын шаардлагаар явсан байна.

Энэ хооронд хамтлагийн гишүүд бие даасан тоглолт хийж  цомог гаргахаар ажиллаж байгаа гэнэ. Тодруулбал  тус хамтлагийн дуучин Үүрийнтуяа хөл хүнд ч уран бүтээлээ тууривсаар байгаа бөгөөд “Шуранхайн Үүрээ” хэмээх DVD, шинэ цомгийн ажилд орсон байна. Номин-Эрдэнэ ч зүгээр суугаагүй л мөн л шинэ уран бүтээл дээрээ ажиллаж байгаа ажээ.

Хамтлагийн гишүүн “төрхөм”-дөө эргэн ирвэл эргэн шинэ уран бүтээлдээ орох юм байна. Харин хэзээ эргэн ирэх нь тодорхойгүй байгаа. Юутай ч тус хамтлаг үндэсний урлагийнхаа хөгжилд хувь нэмэр оруулахаа амласан. Мөн мөд тарахгүй гэдгээ ч албан ёсоор мэдэгдсэн юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top