Засгийн газрын буруутайг шүүхээс тогтоолоо

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 22

“Гал үндэстэн холбоо”-ны тэргүүн Ц.Мөнхбаяр Монгол улсын Засгийн газрыг  “урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэхгүй байна гэж шүүхэд өгсөн билээ.  Тодруулбал  иргэн Ц.Мөнхбаяр нэхэмжлэлдээ 2009 оны 9-р сард Усны эх, голын урсац, бүрэлдэх ай сав, ойн сан бүхий газруудад ашигт малтмал олборлохыг хориглосон хууль гаргасан боловч өнөөдрийг хүртэл тус хууль хэрэгжихгүй байна хэмээгээд Засгийн газрыг шүүхэд дуудсан юм. Шүүхээс иргэн Ц.Мөнхбаярын гаргасан нэхэмжлэлийг хэлэлцээд  Монгол улсын Засгийн газар буруутай болохыг тогтоолоо.  Шүүхээс шийдвэр гарсан өдрөөс эхлэн гурван сарын дотор Засгийн газар Монгол улсад уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллагын кадастрын зургийг шинэчлэн гаргаж олон нийтэд танилцуулах ёстой болж байна. Мөн кадастрт орсон байгууллага усны болон ойн сан бүрэлдэх эх газарт үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдсон тохиолдолд таван сарын дотор лицензийг цуцлаж үйл ажиллагааг бүрэн зогсоох ёстой боллоо.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top