МНН-ынхан эсэргүүцлийн цуглаан хийнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 22

Дээд шүүхийн МНН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн 2011 оны 10-р  сарын 14-ний өдрийн 12 тогтоолыг хууль бус шийдвэр хэмээн үзэж МНН-ын гишүүд эсэргүүцлээ илэрхийлэн ирэх даваа гаригийн 8.30-10.00 цагийн хооронд Дээд шүүхийн байрны гадаа тайван цуглаан хийхээр болжээ.  

МНН-ын гишүүд Улс төрийн намын олонхоороо шийдвэр гаргадаг ардчилсан зарчмыг үл хүндэтгэн аливаа намын дотоод хэрэгт хөндлөнгөөс ямарч байгууллага, албан тушаалтан оролцохыг хориглосон Улс төрийн намын тухай Монгол Улсын хуулийг Улсын Дээд шүүх шууд зөрчлөө гэж үзэж байгаа ажээ.

Хууль ёсны ямар ч эрхгүй, тамга тэмдэггүй, нам бусчууд, улс төрийн олон намын төлөөллөөс бүрдсэн хэсэг бүлэг этгээдийн хүсэлтийг Улсын дээд шүүх хүлээж авч шийдвэр гаргах эрхгүй хэмээн үзэж энэ хууль бус шийдвэрээ эргэн харж, застал энэхүү цуглааныг хийсээр байх болно гэдгийг МНН-аас мэдэгдлээ.  

А.Баярмаа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top