/Fronti mulla fides/
Тийм царайны сайхнаар цай сүлнэ, яадаг юм
Ядаж нүд баясдаг, үнэн л юм чинь
Тэнэг гэнээ? Нэгд, надад тооны багш хэрэггүй
Хоёрт, тасархай хүнийг ойлгоход хэцүү
Явдалтай гэвүү? Гунхаж байнаа, яг л согоо
Яасан тэгээд хэн онгон эхээс төрсөн юм бэ?
Би л лав үгүй. Христ магад.
Царайны сайхнаар цай сүлнэ, яадаг юм
Пад хар орчлонд сүүгүй цай уух уу бас, яалаа гэж
Вальс эргэх хос, хөлгүй байвал ямар вэ
Дутуу гэж доромжилсонгүй, бүтэн байж л сая сайхан
Ядрах цагт түших юм хайж байгаа бол таяг хийгээд ав
Чадуу цагт хамт байх хань хэрэгтэй бол нохой тэжээ
Эсвэл доошоо орохгүйн тулд зүтгэ, хүсвэл
Гэрийн үйлчлэгч, зарц гэдэг ажилтан ав.
Театрын танхим пиг дүүрэн, үзэгчид хэнийг хүлээдэг юм бэ
Аварга Кинг конг л биш бол жирийн сармагчинг лав биш.
Царайны сайхнаар цай сүлнэ, яадаг юм
Хар гэж царай, хайрла гэж зүрх заяадаг юм
Хогон дээр сарнай биш шарилж ургадаг
Сохор хүн ч үнэрийг нь ялгана.
Согтуу толгой ч зүсээр нь шилнэ.
Сайхан шүү дээ, хожим нь дурсаж суухад задгай зуухны дэргэд
Сайхан амьтан байсан даа гэж, залуу насыг чинь дурсаж
Царайны сайхнаар цай сүлнэ, чи ч гэсэн сүлнэ ш дээ
Чадал чинь л хүрдэг юм бол, сачий чинь лав багадахгүй.
Царайны сайхнаар цай байтугай далай сүлнэ.
Наран шарлагын газар гахайнд лав зохихгүй.
Тиймээ царайны сайхнаар цай сүлнэ. Би л лав сүлнэ.
А. Арман 2010/07/15
Сэтгэгдэл ( 0 )