Реппер Gee ад үзэгдэв

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 22

Реппер Geeгийн  дуунууд ихэвчлэн өнөөгийн нийгмийн  болохгүй бүхнийг шүүмжилсэн хараалын  үгтэй байх нь элбэг.  Тэрээр ингэж хатуу үгтэй дуунууд  туурвисанаар, өөрийгөө  эзэмшсэн сэтгүүлч  мэргэжлээрээ   ажиллаж байна хэмээн  үздэг  аж.  Уран бүтээлч хүнд  ивээл тэтгэгч компани   ус агаар шиг хэрэгтэй ч  тэрээр  дуулсан дуунаасаа болж компаниудад адлагддагаа нуудаггүй . Тухайлбал  “Хужаа” дууг нь сонссон Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд түүнийг  “Баяртай” гэдэг бол  уул уурхайн компаниуд  “Миний нутгийг надад үлдээ” гэдэг дууг нь сонсоод     түүнийг “Цаашаа” хэмээн түлхдэг аж .  Зарим компаниудын үүд хаалга түүний хувьд хаалттай байдгийн адил насны болон нялхсын сэвлэг үргээхээс өгсүүлээд хурим найранд Реппер Geeг урьдаггүй болохоор түүний хувьд бас л мөнгө олох  хувь дутдаг бололтой. "Уран бүтээлээрээ адлагддаг ч би мөнгө олох гэж дуулаагүй. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй байвал болоо. Ер нь эрхэм жаргал гэдэг чинь эд баялаг биш, элэг бүтэн эрүүл энх амьдрал  шүү дээ. Удахгүй мөнгөтэй болж байгаад хуримаа хийнээ"  хэмээн тэрээр уран бүтээлээ үргэлжлүүлэн дуулсаар явна.

Б.Гарьд

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top