Би чамд уусаж байна, бурхан минь
Амьдрал гэдэг аягатай буцалсан усанд кофе хийх мэт
Хүсэл мөрөөдлөөрөө халбага мэт хувь тавиланг минь эргүүл
Хув хуурай сэтгэлийн хатахын зовлонг мартуулаад
Ягаахан уруулаараа үнсэх гэж байгаа мэт
Яг одоо ганцхан том балга. Хэнд ч бүү амсуул.
Мөч өнгөрөх тусам биенд чинь би шингэж
Мөрөөдөл мэт хайр дахин амилж, чиний сэтгэл сэргэнэ
Бага зэрэг түлэнхий амт нь гашуун байвал
Бүлээхэн сүү, сахар нэмчихвэл болох нь тэр
Хав хар өнгөтэй ч халуун кофе уух, сайхан
Хамар сэтэлчих ааг нь бүр тасархай
Зүгээр нэг цангааг чинь тайлахын тулд биш
Зүүдийг чинь үргээж сэрүүн байлгах гэж
Зүрхний чинь хэмийг түргэсгэхийн тулд
Би чамд уусаж байна, бурхан минь
А.Арман 2010/09/05
Сэтгэгдэл ( 0 )