Хар сарнайн Амраа ”Үндэсний цаг” шинэ дууныхаа клипийг гаргалаа

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 22

Үндэсний өдөр тутмын хамгийн залуу сонин "Үндэсний мэдээ"-гийн сүлд дуу клиптэй боллоо. "Үндэсний  цаг" дууг "Хар сарнай" хамтлагийн ахлагч С.Амармандах, П.Хэрлэн, "Хар Тас" хамтлагийн ахлагч И.Бадмаараг, СТА Д.Оюунжаргал, СТА Т.Дэлгэрмөрөн нар хамтран дуулсан бөгөөд морин хуурын чуулга, хөөмийчид оролцсон томоохон хэмжээний  бүтээл болсон байна.

Энэхүү уран бүтээлийг санаачилж, бүтээсэн С.Амармандах: "Үндэсний минь цаг ирж байна. Үндэсний минь цаг сэрж байна. Улс үндэстнийхээ төлөө нэгдэцгээе гэсэн уриалгыг дуугаараа дамжуулан ард түмэндээ  хүргэхийг уран бүтээлчид бид зорилоо.  Энэ уриалга маань “Үндэсний мэдээ” сонины "Монголын төлөө" уриа, нийтлэлийн бодлоготой нь уялдан нэгдэж байгаа тул үндэстнийхээ язгуур эрх ашгийг хамгаалан өмгөөлж байгаасай гэсэн ерөөл дэвшүүлж "Үндэсний цаг" дууг "Үндэсний мэдээ"  өдөр тутмын сонины сүлд болголоо. Өнөөдөр энэ дуу маань клиптэй болсонд баяртай байна. Монгол түмний хийморь бадарч, Монгол улс мандан бадрах болтугай" хэмээв. 

Монголын олон үндэстэн ястны онцлог хэв маягийг илтгэсэн, Монгол улсын мандан бадралыг бэлэгдсэн энэхүү дууны клип ч дуу шигээ өргөн баялаг агуулгатай, хамгийн сүүлийн үеийн өргөн бүрэлдэхүүнтэй зураг авалт бүхий клип болжээ гэж урлаг судлаачид, урлагийн алдартнууд дүгнэж байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top