“Онлайн контент, цахим бизнесийн хөгжүүлэлт” сэдэвт семинар болно

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 24

Харилцаа холбооны зохицуулах хороо нь 2011 оны 11-р сарын 03–ны өдөр “Онлайн контент, цахим бизнесийн хөгжүүлэлт” нэртэй семинарыг зохион байгуулах гэж байна.

Энэхүү семинарын зорилго нь вэб сайтын хостинг, вэб сайт хөгжүүлэгч, вэбийн агуулга хариуцсан байгууллагад Монголын вэбийн өнөөгийн байдал, хөгжүүлэхэд тулгарч буй бэрхшээлийг даван туулахад чиглэгдсэн арга хэмжээ, ирээдүйн чиг хандлагын талаар чөлөөтэй ярилцаж, онлайн контент хэрхэн хөгжүүлэх, цахим бизнесийн талаар санал солилцоход оршиж байгаа юм. Үнэ төлбөргүй болох энэхүү сургалтад  интернэттэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг  байгууллага, хувь хүн оролцох боломжтой бөгөөд семинар Метро Бизнес Төв, 12 давхарт ХХЗХ-ны хурлын танхимд болох юм байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top