ЭБЭХ-ний сайд Д. Зоригт, ТӨХ-ийн дарга Д.Сугар нар баруун хоёр аймгийг эрчим хүчээр хангах Могойн гол төслийг Хятадын “Шинэ Азиа Майнинг” компанид өгсөн цаг саяхан . Үүн дээр нь дөрөөлсөн “МАК” компани орон нутгийг хөгжүүлж байна хэмээн Хятадаас цахилгааны шон татаж баяр ёслол болж байсан. Тэгтэл хойноос ирээд хот манайх, хотонд ирээд хонь манайх гэсэн авирыг Хятадын тал гаргаж байна. Өөрөр хэлбэл манай талтай гэрээ байгуулах гээд гүйж байсан Хятад дарга нар зорилгоо түргэн биелүүлсэн. Зорилгодоо хүрсэн Хятад дарга нар том толгой гаргаж Өмнөговь аймгийн Гурвантэс сумын гэрэл цахилгааныг таслан хэд хонуулав. Гэрэл цахилгаан тасалсан шалтгаанаа "танай дарга нар дургүй хүргэсэн. Ер нь бол хэлсэндээ хүрээгүй" гэсэн тайлбар тавьж байсан.
Гэрэл тасалсан үед Гурвантэс сумынхан мотор асааж, хоол цайгаа зуухан дээр залгуулж байсан. Өнөөдрийн байдлаар гэрэл ирээд хоёр хонож байгаа ч дахиж хэзээ тасрахыг хэлж мэдэхгүй байна.
Уул шугамандаа гэдэг шиг уг нь ажил бол ажил, хувь бол хувь л баймаар. Дургүй хүрлээ гэж бүхэл бүтэн сумын гэрэл цахилгааныг тасалж хэд хонуулчихсан хятадын бүдүүн дарга нар уур нь хүрэх юм бол гэрээ байгуулсан хоёр аймгийнхаа гэрэл цахилгааныг тасалж чангалах вий дээ Сайд, дарга нараа.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )