Солонгост амиа алдсан эмэгтэйн ар гэрийнхэн талийгаачийн эрхтнүүдийг донор болгожээ

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 24

  

Солонгосын  Чоннам дахь Дэчон далайн эрэг дээр энэ сарын 9-нд Монголын иргэд далайд сэлэх гэж байгаад хөл алдаж  нэг нь газар дээрээ амиа алдаж, нөгөөх нь ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн хэдий ч тархины үхжилттэй гэсэн оноштойгоор биеийн байдал нь хүнд байсаар нас барсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 25 настай  П.Алтанзул хэдийгээр эмнэлгийн тусламж авч чадсан ч амьд үлдэх найдлагагүйн дээр ухаангүй олон хоносон  тул  охины ар гэрийнхнээс нь Солонгосын нэгдсэн эмнэлэгт зүрхний цохилтыг нь зогсоох зөвшөөрөл хүсч, гомдолгүй гэсэн ах дүү нарынх нь гарын үсгийн дагуу түүний  зүрхийг нь зогсоосон юм.

Талийгаач   Улаанбаатар их сургуулийн оюутан солилцоогоор 2008 оны арваннэгдүгээр сараас Чонжу их сургуулийн үйлдвэр дизайны ангид магистрт сурч байсан аж.

Талийгаачийг нас барсны дараа  тархи нь үхэжсэн хэмээх оноштой  хэд хоног  ухаангүй хэвтэж байсан түүний  бөөр, элэг, нүдний эвэрлэг бүрхүүл зэрэг зургаан эрхтэнг нь ар гэрийнхэн нь  донор болгожээ.  Эрхтэнг шилжүүлэн авсан өвчтөнүүдийн биеийн байдал сайн байгаа юм байна. Талийгаачийн ар гэрийнхэн "Охин минь цаг бусаар амиа алдсанд үнэхээр харамсч байгаа  хэдий ч донор эрхтэнг авсан хүмүүст эрүүл энх, урт наслахыг хүсье" гэж мэдэгджээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top