Жүжигчин Г. Эрхэмбаяртай хамтран “Мөрөөдлийн театр” нээж байгаа гэсэн. Энэ талаар яриагаа эхлэх үү?
Би УДЭТ-т 2006 онд орсон. Энэ цагаас хойш Эрхэмбаяр бид хоёр реклам, клип, кино, жүжиг гээд театртай холбоотой бүхий л ажлуудад хамтран оролцож ирсэн л дээ.
Жүжигчин хүний хүсэл мөрөөдөл бол театрын урлагт хүчээ үзэх, өөрсдийн гэсэн хамтлаг, продакшн, театраа байгуулж уран бүтээлээ туурвих явдал байдаг. Тиймээс бид театр байгуулахыг эрхэм зорилгоо болгосон юм. Театр байгуулах ажил маань хэдэн жилийн өмнө мөрөөдөл байсан бол одоо бодит биеллээ олчихоод байна.
Яагаад “Мөрөөдлийн театр” гэж нэрлэх болов?
Өөрөө хүсч, зорьж, хөдөлмөрлөж чадвал мөрөөдөлдөө хүрч болдог юм байна гэдгийг илэрхийлэх үүднээс “Мөрөөдлийн театр” гэдэг нэрийг өгсөн. Бид хоёр олон сайхан жүжгүүдийг амилуулж, “Мөрөөдлийн театр”-аар дамжуулан үзэгчдэдээ хүргэх болно. Тун удахгүй “Мөрөөдлийн театр”-ын анхны жүжиг тоглогдох гэж байна.
Ямар жүжиг тоглох гэж байгаа вэ?
Оросын алдартай зохиолч В. Вампиловын “Ууган хүү” жүжгээс сэдэвлэсэн “Миний нууц хүү” жүжгийг тоглох гэж байгаа. “Ууган хүү” бол Оросын бүх театруудад тоглогдож байсан дэлхийд алдартай бүрэн хэмжээний театрын жүжиг юм. Энэ жүжгийг бид Монгол сэтгэхүйд ойртуулж, Монголынхоо үзэгчдэд зориулж “Миний нууц хүү” гэсэн нэртэйгээр тавих гэж байна. Энэ жүжигт маань Ардын жүжигчин Г. Мягмарнаран, МУГЖ Ж. Оюундарь, залуу уран бүтээлчидийн хамт оролцон тоглоно. Жүжгийн ерөнхий найруулагчаар “GO” студын найруулагч Д. Галбаяр ажиллаж байгаа. Д. Галбаяр маань анх удаа театрын жүжиг тавьж үзэх гэж байна. Залуучуудын оюун ухаанаас юу гардгийг, залуучууд нэгдэхээрээ юу бүтээж чаддагийг харуулахыг зорьж байгаа учраас Галбаярыг найруулагчаар сонгосон юм.
Жүжгийн нээлт хэзээ болох вэ?
Одоогоор жүжгийн бэлтгэл ажилдаа явж байна. Яг хэзээ нээх нь тодорхойгүй байгаа. Ирэх 11-р сард багтаад нээлтээ хийнэ гэж төлөвлөөд ажиллаж байна.
Г. Эрхэмбаяр та хоёроос өөр “Мөрөөдлийн театрт” харъяалалтай жүжигчин байгаа юу?
Хэд хэдэн чанартай уран бүтээлийг тавьсаны дараагаар бүрэлдэхүүнээ нэмнэ. Цаашид хөл дээрээ бат зогсож үзэгчдийн зорин очих дуртай театр болно хэмээн итгэж байна. Монголд драмын урлаг маш их хөгжиж байгаа. “Мөрөөдлын театр” үүний нэг илрэл болж өөрсдийн гэсэн өнгө аястай, хэлэх үгтэй, залуу хүний эрч хүчийг харуулсан сайхан театр байх болно.
Г. Эрхэмбаяр та хоёрын нөхөрлөл хэзээнээс эхлэв ээ?
Би театрт ороод Эрхэмээтэй найзалж... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...
Сэтгэгдэл ( 0 )