Чинбаагийн гэр бүлийн нууцаас

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 24

Эхнэрийнхээ араас арван хэдэн жил  гүйж байж өөрийн болгосон хөгжмийн зохиолч  Чинбаа саяхан хувийн амьдралынхаа талаар ам нээлээ.

Тэрээр эхнэртэйгээ хэр барагтай  ам мурийдаггүй  бөгөөд хааяа муудалцсан тохиолдолд  орондоо орохоосоо өмнө  заавал эвлэрдэг гэнэ.  Ихэнх тохиолдолд Чинбаа буулт хийж эхнэрээ аргаддаг гэж байгаа.  

Сарнайг төрөөд 10-хан хоносны дараа   Чинбаа Монгол руу нисэж,  Сарнай өөрийн болон хадам ээжийнхээ халуун асрамжинд үлджээ. Гам хийх хугацаандаа   20 хоногийн турш үсээ огт угаагаагүй нь Сарнайгийн хувьд тун сонин үйл явдал гэнэ.

 Мишээл охин гурван сартай.  Анх ээжтэйгээ ижилхэн байсан ч одоо бол аавтайгаа жигтэйхэн адилхан болсон аж.

Чинбаа хүүхдээ хөгжмийн мэргэжилтэй болгохыг хүсдэг бол Сарнай хүүхдийнхээ сонголтыг хүндэтгэх болно гэдгээ ил тод илэрхийлдэг.

Чинбаа Сарнайгийн анхны үерхлийн эзэн бол Сарнай Чинбаагийн  гурав магадгүй дөрөв дэхь нь гэнэ.  Чинбаа өмнө нь ямар охидтой үерхэж байсан, юу хийж байснаа эхнэртээ нэгд нэгэнгүй тоочдог гэнэ лээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top