“Mongolian Music Awards-2011” нөгөөдөр ногоон хивсний ёслолоор эхэлнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 24

Монголын орчин үеийн хөгжмийн намрын чуулган, видео клип бүтээгчдийн шилдгийг тодруулдаг ‘‘Mongolian Music Video Awards 2011” наадам нөгөөдөр Соёлын төв өргөөнд болох гэж байна. Найм дахь жилдээ болж буй тус наадамд энэ жил 50 гаруй студи, продакшны 160 орчим видео клип 15 номинацид өрсөлдөх юм.

Энэ жилийн наадмын шүүгчээр МҮОНТВ-ийн захирал, сэтгүүлч Ц.Оюундарь, “Freeline” студийн захирал, зураглаач Ц.Гансэрээ, найруулагч Р.Тулга, шог зураач С.Цогтбаяр, “Гэсү” дизайн студийн захирал, зураач Г.Ганбаатар, “Аригу” компанийн захирал, продюсер Л.Ариунбат, “HI FI Label”-ын продюсер Ц.Нацагдорж нар ажиллаж байгаа. Тус бүрэлдэхүүн монголын телевизийн салбарт хийж бүтээсэн зүйлээрээ томоохон байр суурь эзлэх дэлгэцийн урлагийнхан төдийгүй MMVA наадмыг 3 дахь жилдээ шүүж байгаа туршлагатай, мэргэжлийн шүүгчид юм.

 ‘‘Mongolian Music Video Awards” наадмын ногоон хивсний ёслол, наадамд оролцох болоод үзэхээр ирж буй эрхэм зочдыг энэ жилийн наадмын өнгийг дагаж “ногоон” гоёлоор дэгжирхэж ирэхийг зохион байгуулагчдын зүгээс хүсч байлаа.

Наадмын тасалбар 15.000, 10.000 гэсэн үнэтэй бөгөөд тасалбар бүрийн 500 төгрөгийг Органик ирээдүйг бүтээхэд зорулах ажээ.

"”Mongolian Music Video Awards 2011” наадам шилдэг санаа,  шилдэг продюсер, шилдэг найруулагч, шилдэг зураглаач, шилдэг зураач, шилдэг дебют,  шилдэг график, эвлүүлэг, шилдэг дүр бүтээлт, шилдэг имиж бүрдүүлэлт, олны таашаалд нийцсэн клип, поп, R&B хамтлаг дуучдын шилдэг клип, Хип хоп хамтлаг дуучдын шилдэг клип, Рок альтернатив хамтлаг дуучдын шилдэг клип, Электро уран бүтээлчдийн шилдэг клип, Сонирхогчдын шилдэг клип гэсэн 15 төрлөөр  шилдгээ шалгаруулах юм байна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top