Бага ярь л даа Балхжавын тоглолт ш дээ

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 24

 Энэ сарын 20-22-ний өдрүүдэд хөгжмийн зохиолч, МУСГЗ Л.Балхжавын “Миний дуунууд-2011” тоглолт Улаанбаатар паласийн концертийн их танхимд болж өндөрлөлөө. 1998 оноос хойш 13 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг тоглолт жил бүр үзэгчдийн хүсэн хүлээдэг тоглолтын нэг байдаг. Тийм ч учраас тасалбар нь тоглолт болохоос нэлээд хэд хоногийн өмнө дуусчихдаг бөгөөд “шагчидын” халаасыг “зузаалдаг” нь нууц биш. Энэ жилийн хувьд тоглолт болохоос 10 хоногийн өмнө тасалбар дууссан байна. Харин “шагчидын” гар дээрээс билет авахад захын суудлуудын тасалбар 30 мянга, харин голын суудлууд нь 40 мянгаар үнэлэгджээ. Оролцож буй хамтлаг дуучдынхаа хувьд үргэлж “томчууд” байдаг учир үзэгчид ч гар таталгүй тасалбар авч тоглолт үздэг. Харин энэ жилийн тоглолтонд гадаадын хамтлаг дуучид оролцсонгүй. МУГЖ Сарантуяа, Т.Ариунаа нар гурав гурван дуу дуулж, бусад хамтлаг дуучид бүгд нэг нэг дуу дуулсан бөгөөд тоглолтын ихэнх цагийг “Universe best songs” тэмцээний оролцогчид “барав”. Мөн “дуншиж, дуншиж” бүтэн нэг цаг хоцорч эхэлсэн уг тоглолтын эхний хэсгийг хөтөлсөн Анууш, Одгэрэл нар тоглолтыг эхлүүлэх гэж бараг... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top