Сангийн сайд ямар бүсгүйд сэтгэл алдардаг вэ

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 25

Англи, Орос, Герман хэлтэй Сангийн сайд С.Баярцогт үе үе сэтгүүлчдийг цуглуулдаг “уламжлалтай” билээ. Ингэхдээ өөрийн нууц авьяасаа ил гаргаж чин сэтгэлийн үгээ дэлгэдэг.    

Сангийн сайд өчигдөр сэтгүүлчдэд Оюутолгой төслийн талаарх тайлангаа тавьж байхдаа өөрийнхөө ямар бүсгүйд сэтгэл татагддагаа нуулгүй хэллээ. Түүнийхээр бол өөрийг нь хайрладаг, халамжилдаг, өдөр бүр оньсого шиг байж чаддаг бүсгүй л таалагддаг байна. Өөрийг нь ингэж хайрлаж чадсан бүсгүйн  сэтгэлийн хариуг Сангийн сайд мөн л ижил хариулахаа хэлж байна лээ. Энэ үгээрээ тэрээр хүүхэн сайн шинждэгээ илэрхийлэхийн зэрэгцээ эхнэрээсээ уйдахгүй гэдгээ битүүхэн хэлж байсан. 

Үүнээс өмнө буюу өнгөрсөн оны 10-р сард сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ зарим нэгнийх нь дургүйг хүргээд авсан. Тиймээс уучлалт гуйгаад “Хэрвээ та нар дараа нь ямар нэг байдлаар ашиглахгүй гэвэл би энд байгаа бүх хүмүүсийн инээлгэх дуу дуулж чадна шүү” гээд
“Янаг хайрын сэтгэл чинь над дээр юм бол
Ямааны чинь бэлчээр  дээр хангая хангая
Амраг хайрын сэтгэл чинь над дээр юм бол
Адууны чинь бэлчээр дээр хангая хангая...” гэсэн учир битүүлэг үгтэй дууг таван бадаг дуулж байсан.

Сангийн сайдын дараагийн уулзалтаар ямар авьяасаа нээж, ямар зөвлөгөө өгөхийг хүлээж сууя даа.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top