Энэ сарын 10-ны өдөр Москва-УБ чиглэлийн 06-р галт тэрэгний зорчигч Д.Долгормаа, С.Баярмаа нар импортын лицензгүй, тусгай зөвшөөрөлгүй бүтээгдэхүүн улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ. Тэд “Барсучий жир” нэрийн доргоны тос 200 хайрцаг, “Домовой” гель нэрийн ахуйн шавьж мэрэгчгүйтгэлийн хор 200 хайрцаг, фарингосепт 40 уп, анаферон 50 хайрцаг, нийт 2,5 сая төгрөгний эм хууль бусаар оруулж ирэх гэж байсан аж. Эдгээр эм, эмийн бүтээгдэхүүнүүдийг хурааж улсын орлого болгосон байна. Мөн Алтанбулаг хилийн боомтоор экспортлогч улсын гэрчилгээгүй, импортын мэдэгдэлгүй 2640 ширхэг 600000 төгрөгний өндгийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг хурааж устгалд оруулсан талаар МХЕГ-аас мэдээллээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )