Хийлч Дээгий нөхрөө хаанахын иргэн болохыг нууцалжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 25

 Хийлч  Дээгийг нөхрөөсөө салж өв хөрөнгөө булаацалдаж байна хэмээн хэвлэлүүдээр гарсныг тэрээр үгүйсгэлээ. "Арван жилийн дараа Монгол эмэгтэйчүүд Япон, Хятад, Орос гээд хаанахын ч иргэнтэй суусан гайхаад байх хэрэггүй болно. Харин одоо бол би нөхрийнхөө хаанахын харьяат болохыг нууцламаар байна" хэмээн тэрээр иргэншлийн асуудалд  ихэд нухацтай ханджээ.  Түүний хувьд хэдийгээр өөрөөсөө  олон ах хүнтэй суусан ч  нас бол тоо гэж үздэг тул "30 наснаас өмнө үзэх юмаа үзсэн. Ер нь бүсгүй хүнийг амьдралыг хүүхэдтэй болохоос өмнө, хүүхэдтэй болсны дараа хэмээн хоёр хуваах хэрэгтэй.  Одоо зөвхөн уран бүтээл, үр хүүхэд хоёртоо анхаарлаа хандуулахыг хүсч байгаа" гэж дотоод сэтгэлээ уудалсан  байна . Дашрамд хэлэхэд  түүний хүү одоо гурван настай бөгөөд жилийн 4 сая 700 мянган төгрөгний төлбөртэй цэцэрлэгт явдаг юм байна.  

 М.Гэрэлцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top