Швед руу хууль бусаар нэвтэрсэн хүүхэд байхгүй гэв

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 25

Шведийн цагаачлалын албанаас Хүүхдийн төлөө газарт хандан Шведэд хууль бусаар оршин сууж байгаа гэх таван хүүхдийн талаарх мэдээллийг тодруулах хүсэлт тавьсны дагуу Хүүхдийн  төлөө газар холбогдох байгууллагуудаас мэдээлэл авч, хамтран ажиллаж байна.

Монгол хүүхэд Шведэд үрчлэгдсэн болон Швед рүү хууль бусаар хилээр нэвтэрсэн тохиолдол бүртгэгдээгүй гэнэ. Тодруулбал УБЕГ-ын Иргэний бүртгэлийн газраас Хүүхдийн төлөө газарт ирүүлсэн мэдээгээр бол нэг хүүхэд  Шведэд иргэний шинэчилсэн бүртгэлд, нэг хүүхэд Монголд иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан бол үлдсэн 3 хүүхдийн талаарх мэдээлэл архивын болон цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй байна. Тэдгээр хүүхдүүдийн мэдээллийг тодруулахаар ЦЕГ-ын Улсын мөрдөн байцаах газар шалгаж байгаа ажээ.

Энэ талаар Швед дэх Монголын Элчин сайдын Яам "Монгол хүүхэд хууль бусаар оршин сууж байгаа тухай мэдээлэл ирээгүй" гэж мэдэгдсэн байна.  

Цаашид хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах уулзалт, хэлэлцүүлэг хийхээр холбогдох байгууллагуудаас ажиллаж байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ.  

 

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top