МЭДЭГДЭЛ
Монголын нийт ард, иргэд ээ,
Сүүлийн үед Монголын улс төрийн хүрээнд өрнөж байгаа үйл явдлууд, УИХ-ын Сонгуулийн тухай хууль, Цагдаагийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Оюу толгойн ХОГ-ийг УИХ-ын 57-р тогтоолын дагуу засч сайжруулах болон МАХН-ын нэртэй холбогдуулан нийгэмд тараагдаж байгаа асуудлуудтай холбогдуулан МАХН энэхүү мэдэгдлийг гаргаж байна.
Бүх ард түмний их хуралдайн төлөөлөгчдийн саналын дагуу тодорсон Монголын толгой 15 олигарх, тэдний гар хөл бологсод “Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ”-ний булхай луйвар олон түмэнд дэлгэгдэж, улам бүр ил тод болох тусам шударга үнэний дуу хоолой болсон МАХН, түүний удирдлагын эсрэг хийдэг гүтгэлэг, гүжирдлэгээ улам эрчимжүүлж, улангасан дайрч байгааг бид эрс буруушаан эсэргүүцэж байна.
Нэгэнтээ улс төр–бизнесийн гэмт бүлэглэлийн шинж чанартай болсон “МАНАН” бүлэглэлийн удирдлагын зүгээс МАХН-ыг Монгол Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхгүй байхын төлөө шүүх засагт элдэв арга хэлбэрээр нөлөөлөх гэж оролдоод бүтэхгүй болохоор өнөөгийн эрх баригчид нь бусдаас хараат бус байх ёстой Дээд Шүүхийг өөрийн эрх мэдлийн хүрээнд шударга шийдвэр гаргасных нь төлөө олон түмэнд эргэлзээ төрүүлэх худал цуурхалыг зориуд зохион гүтгэж, өөрсдийн хараат хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарааж байгаа нь Үндсэн хуулийг зөрчсөн ноцтой үйлдэл болж байна.
Өнөөдөр хууль ёсыг сахиулах, шударга ёсыг тогтоох онцгой үүрэг хүлээх ёстой ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нь “МАНАН” бүлэглэлийн удирдлагын хууль бус үйлдлийг гардан зохион байгуулагч, хаацаалан хамгаалагч, бусдыг хэлмэгдүүлэгч, дарамтлан дарангуйлагч болсныг бид монголын олон нийтэд зарлаж, цаашид болгоомжлуулж байна.
Ц.Нямдоржийн байр суурь, хандлага нь Үндсэн хуулиар баталгаажсан хараат бус шүүх засагт бүдүүлгээр нөлөөлөх, хөндлөнгөөс дарамтлах замаар шүүхийн шийдвэрийг өөртөө болон өөрийн бүлэглэлд ашигтайгаар гаргуулж байх гэсэн бусармаг санаархал мөн.
Цаашид УИХ-ын сонгуулийг шударга явуулж, 2008 оны 7-р сарын 1-ний үйл явдлын гэм буруутанг тогтоон хуулиар хатуу цээрлүүлэхийн оронд 2012 оны сонгуулийг будлиантуулж, сонгох эрхээ хамгаалах эрхтэй шударга иргэдийн эсрэг төрийн цагдааг өвч зэвсэглүүлэн дайруулж, иргэдийнхээ эсрэг галт зэвсэг хэрэглэхээр “Цагдаагийн байгууллагын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар зэхэж байгаа нь Нямдоржтонгууд ард түмнийхээ цусыг урсгаж, амь насыг нь бусниулж, зэвсэг хэрэглэх замаар төрийн эрх мэдэлд хүрсэн 2008 оны аймшигт гэмт хэргийг давтах гэмт төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр зэхэж буй завдалт мөн.
“Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ”-ний булхай, луйврын баримт олон түмэнд улам бүр ил тод болж байгаагаас харахад ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нь энэхүү ард түмний эрх ашигт хохиролтой гарсан гэрээг байгуулахад буруу байр суурь баримталсан нь улам тодорхой болж байна. Үүнийхээ төлөө хариуцлага хүлээх нь шудрага ёсонд нийцнэ гэж МАХН үзэж байна.
Авлигын сүлжээг дээрээс нь нураах, төрийн олигархижсан дэглэмийг сууриар нь ганхуулахын тулд юуны түрүүн эрх баригчдын “зуудаг нохой” нь болсон Ц.Нямдоржийн авлигын хэргүүдийг илчлэн олон түмэнд ил тод болгож, АТГ болон холбогдох бусад газруудаар шалгуулах нь зүйтэй гэсэн байр суурийг МАХН баримталж байна.
Насаараа төрийн албан хаагч байсан түүний эхнэр, хүүхэд нь төрийн албанд ажилладаг, ямар ч бизнес эрхэлдэггүй гэгддэг Ц.Нямдорж хаанаас, ямар орлогоор дараах өмчтэй болсноо олон нийтэд тайлбарлахыг бид шаардаж байна. Үүнд:
Энэ гурван хаусыг ШШБЕГ-ын хяналтанд байдаг хоригдлуудаар бариулсан, өөрийнх нь хаусыг барьж байсан нэг хоригдол унаж амь насаа алдсан, хүүхдүүдийнх нь хаусыг барьж байсан нэг хоригдол амиа хорлосонд бид гүнээ харамсаж байна.
Дээрх үл хөдлөх хөрөнгүүд нь Ц.Нямдоржийн хөрөнгийн нэг л хэсэг гэдэгт бид эргэлзэхгүй байгаа бөгөөд цаашид ч түүний хууль бус замаар олсон хөрөнгө, орлогыг илчлэн илрүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийх болно. Дээрх үл хөдлөх хөрөнгө нь АТГ-ын албан ёсны веб хуудсанд байрладаг төрийн өндөр албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийн жагсаалтанд байгаа Ц.Нямдоржийн мэдүүлэгт байхгүй байна.
Үүнтэй холбогдуулан бид:
Ер нь шударга үнэнийг нухчин дарж, ард түмний сонгох эрхийг дарангуйлал, дарамт, зэр зэвсгээр боймлох гэсэн “МАНАН” бүлэглэлийн удирдлагын үнэн нүүр царайг Монгол Улсад суугаа гадаад орны элчин сайдууд, олон улсын байгууллагуудад бодитоор мэдээлэх үйл явцыг манай нам эхлүүлж буйгаа мэдэгдэж байна.
Энэхүү мэдэгдлдийг гаргасантай холбогдуулан “МАН-АН” бүлэглэлийн удирдлага, түүний гар хөл бологсод МАХН, түүний удирдлага, гишүүд, дэмжигчид рүү дайрч давшлах, тэднийг элдвээр дарамтлах, улмаар хэлмэгдүүлэхийг оролдвол бид тууштай эсэргүүцэж тэмцэх болно.
Шудрага ёс тогтосугай. “МАН-АН”-гийн хэлмэгдүүлэлтийн “үүл” арилсугай.
Монгол Ардын Хувьсгалт Нам
2011.10.25 Улаанбаатар хот.
Сэтгэгдэл ( 0 )