Н.Энхбаярыг баривчлах ажиллагаа явагдаж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 26

 Өчигдөр хэвлэлийн хүрээлэнд МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга Н.Удвал, нарийн бичгийн дарга Л.Цог нар хэвлэлийн бага хурал хийсэн. Тэд МАН, АН байгаа цагт 7-р сарын 1-ний хэрэг зөвөөр шийдэгдэхгүй, Оюу толгойн гэрээний луйвар Таван толгойн гэрээнд халдварлаж байгаа болон Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг 3.6 сая долларын дөрвөн хаус авсан  учраас авлигатай тэмцэх газарт шалгуулах ёстой гэсэн мэдээллүүдийг сэтгүүлчдэд өгсөн. Гэтэл өчигдөр орой 19 цагийн үед МАХН-ын дарга Н.Энхбаярыг Монголросцветметийн ойролцоо байх гэрээс нь  УАЗ-469 машинтай энгийн хувцастай  хүмүүс Мөрдөн байцаах газраас үүргээ гүйцэтгэж явна хэмээн  баривчлахыг оролджээ. Тэд  экс ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхантай уулзаж,  асуудал тавьсан байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг маргаашийн Үндэсний мэдээ сонины шинэ дугаараас үзэх боломжтой юм. Тодорхой эх сурвалжийн мэдээлж байгаагаар энэхүү баривчилгаа нь Ц.Нямдорж сайдын тушаалаар хийгдэж байгаа гэх. Н.Энхбаярыг ойрын үед барьж, хорино гэх яриа төрийн ордонд тарсаар байна.


Б.Гарьд

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top