Сурагчдын амралт ирэх сарын 9-нд эхэлнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 26

Сурагчдын нэгдүгээр ээлжийн амралт ирэх сарын 9-нөөс эхлэх аж.

Харин зургаа, долоон настнууд долоо хоногийн өмнө амрах юм байна. Өөрөөр хэлбэл, энэ сарын 1-нээс эхэлж амрах гэнэ. 12 жилийн сургалтын систем мөрдөгдөж сургуульд зургаан настай хүүхдүүдийг элсүүлсэн.

Үүнээс гадна сургалтын агуулга насаа дагаад өнгөрсөн жилээс харьцангуй хөнгөрч өөрчлөлт орсон байгаа. Тиймээс хүүхдийн насны онцлог, агуулгын уялдаа холбоог хамааруулаад нэг, хоёрдугаар ангийн сурагчид 14 хоног амрахаар болжээ. Харин нэг, хоёрдугаар ангиас бусад нь долоо хоног амрах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top