“Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай: Хэдийгээр төрөөд гуравхан сар болж байгаа ч гэсэн тэрээр биеийнхээ хэлбэрийг хадгалахын тулд жирэмсэн болсон цагаасаа эхлэн бэлтгэсэн. Тэрээр тогтмол йогоор хичээллэдэг байсан бөгөөд төрөхийн өмнөх өдрөө хүртэл йог хийсэн. Үүний хүчинд өөрөөрөө хүндрэлгүй төрсөн бөгөөд одоо тогтмол йогоор хичээллэж галбираа сайхан хэвээр нь авч үлдсэн.
Хийлч Дээгий: Хүүгээ төрүүлээд зургаан сар болтол жингээ барих тал дээр огт санаа зовоогүй. Бусад эхчүүдийн адил хүүгээ хөхөөр хоололж байсан болохоор сүүгүй болохгүйн төлөө идсэн ч нэг их жин нэмээгүй. Харин хүүгээ бор хоолонд орсны дараагаар фитнессээр хичээллэж эрүүл, зохистой хооллолтыг эрхэмлэх болсон.
“Акуа” төвийн захирал Б.Уянга: Усан спортын төвийн багш гэдэг утгаараа долоон сар хүртлээ усанд “ажилласан”. Харин төрснийхөө дараа халуун йогоор хичээллэж үр дүнг нь хоёрхон сард үзсэн. Одоо ч гэсэн йогоор хичээллэдэг бөгөөд биеийнхээ галбирыг үргэлж сайхнаар нь хадгалж явахыг хичээдэг.
“Voice” хамтлагийн дуучин Д.Отгонжаргал: Тэрээр бүжгийн спортоор хичээллээд зургаан жил болж байгаа болохоор охиноо төрүүлээд жингээ барих гэж нэг их санаа зовоогүй. Өдгөө түүний охин сайхан “бүсгүй” болсон бөгөөд ээждээ гоо сайхны тал дээр сүрхий зөвлөгөө өгдөг ажээ.
“Эра” төвийн захирал Эрдэнэтуяа: Турах гэж асуудал болж байгаагүй. Учир нь тэрээр жингээ барих гэж хоолны дэглэм бариагүй. Явцын дунд турж “нормал” болсон тэрээр одоо ч хоолны дэглэм барьдаггүй.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )