Х.Цагаанбаатар, О.Анхбаярынх нийслэлийн шилдэг гэр бүлээр шалгарлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 27

Хүүхдийн төлөө газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хос багана” нийслэлийн шилдэг гэр бүл шалгаруулах ёслолын ажиллагаа энэ сарын 26-нд боллоо.

Энэ жил Спортлог шилдэг гэр бүл, Урлагийн шилдэг гэр бүл, Төрийн зүтгэлтэн гэр бүл, Ёс билгийг дээдлэгч гэр бүл, Бүтээлч гэр бүл, Манлайлагч гэр бүл, Өнөр гэр бүл, Хүмүүнлэг гэр бүл, Оюунлаг гэр бүл гэсэн есөн номинацийн дагуу  шилдэг гэр бүлийг шалгаруулсан юм.

 “Спортлог шилдэг гэр бүл”-ээр МУ-ын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар О.Гүндэгмаа нарын гэр бүл шалгарсан бол “Урлагийн шилдэг гэр бүл”-ээр Хүмүүнлэгийн элч дуучин О.Анхбаяр, Б.Халиун нарын гэр бүл шилдгээр шалгарсан байна. Харин Төрийн зүтгэлтэн гэр бүлээр Баянгол дүүргийн иргэн Б.Нямаа эхнэр Ч.Бадамгарав нарын гэр бүл шилдгээр тодорсон бол “Ёс билгийн дээдлэгч гэр бүл”-ээр Сонгинохайрхан дүүргийн Ж.Батсуурь, Д.Оюунчимэг, “Бүтээлч гэр бүл”-ээр Багахангай дүүргийн Ц.Батмөнх, Б.Оюунцэцэг, ”Манлайлагч гэр бүл”-ээр Налайх дүүргийн Ч.Хуягбаатар, О.Уранчимэг, “Өнөр гэр бүл”-ээр Баянгол дүүргийн И.Батаа, Б.Гурганжав, “Хүмүүнлэг гэр бүл”-ээр Баянзүрх дүүргийн Н.Өвөг, А,Цэрэндулам, “Оюунлаг гэр бүл”-ээр Сүхбаатар дүүргийн Н.Түгжсүрэн, Р.Төмөрбаатар нар тус тус шалгарлаа.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(202.72.246.147) 2013 оны 03 сарын 28

haha heden togrogoor awdag um bol hyamdhan bol uneheer shn ger buluuded awj ogoh umsan tsagaanbaatar gundegmaa anhaa h**iun ch geh shig dandaa ger bul s**gaj ur huuhdee onchruulj ongo mongo hooson garuud awdag ***gn** umu h****a umbede yadaj awj bga garuud ni oorsdoodoo icheesei ichhih nuuree elgendee naatsan m**nuud umu

0  |  0
Гайхмаараа(49.0.200.178) 2023 оны 12 сарын 05

авгай хүххдээ хаяж өнчрүүлсэн хүмүүс Шилдэг бол ******** л юм бна. Ямар шударга бус нийгэм бэ. Хэн ш****гаруулсан юм. Лав мөнгө авсан байхаа ш****гах хэрэгтэй гэж бодож байна.

1  |  0
Top