Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо хамтран Монгол улсад Программ хангамжийн салбар хөгжих таатай боломжийг бий болгох, салбарын байгууллагуудыг дэмжих чиглэлээр харилцан ашигтай бодит харилцааг хөгжүүлэх үүднээс хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурахаар боллоо. Санамж бичигт Программ хангамжийн гадаад болон дотоод зах зээлд хүч сорьж байгаа компани аж ахуйн нэгжийг дэмжих, салбарын шилдгүүдийг тодруулан урамшуулах, Программ хангамжийн бүтээгдэхүүний зах зээл, цаашдын хандлагын талаар хамтарсан судалгаа явуулж, харилцан мэдээлэл солилцох, Программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд зээл олгох, татварын хөнгөлөлт үзүүлэх, хөрөнгө оруулалтын татвараас чөлөөлөх зээлийн баталгаа олгох тал дээр холбогдох дэмжлэг үзүүлж, бодлогын өмгөөллийн чиглэлээр хамтарч ажиллах зэрэг чиглэлүүд багтсан байна. Гарын үсэг зураг ажиллагаа энэ сарын 28-ны өдөр 15 цагаас МҮХАҮТ-ын 404 тоот хурлын зааланд болох ажээ.
Сэтгэгдэл ( 0 )