УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойшхи хуралдаанаар Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг баталлаа. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо уг хуулийн төслийг хэлэлцээд анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал оруулж ирснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн юм. Үүний дараа "Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах тухай ажлыг эрчимжүүлэх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдэв. Өнөөдрийн байдлаар Монгол улсын нутаг дэвсгэр дээр гадаадын хөрөнгө оруулалттай дараах долоон компани хайгуулын 10 талбайд Газрын тосны газартай бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулан, үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Дорнод, Дорноговь аймгийн Тамсаг, Зүүнбаянд газрын тосны хэтийн төлөв бүхий үндсэн нөөц тогтоогдож, боловсруулах үйлдвэрийн салбар хөгжих эхлэл тавигдаж байгаа юм. Монгол улсад газрын тосны олборлолт 1998 онд туршилтын журмаар эхэлсэн ба 2008 оны 12-р сарын 31-ний байдлаар нийт 3,1 сая баррель тос олборлож, экспортлоод байгаа бөгөөд туршилтын олборлолт хийсэн дээрх компаниуд... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...
Сэтгэгдэл ( 0 )