Дуучин Сэрчмаа УИХ-ын гишүүний нөхөртэй харийн нутагт зугаацсан уу

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 28

Дуучин С.Сэрчмаа  шинэ оны босгон дээр харийн эрийн цайг чанах болсноо албан ёсоор олон нийтэд зарлаж, хуримын гэрчээр Монголын хамтлаг дуучид олны танилууд  байлцсан билээ.  Харамсалтай нь  ар өвөр Монголыг холбосон цуутай хуримын сонин хуучраагүй байхад  хосууд салсан.  Салсан шалтгааныг ар, Өвөрмонгол дамнан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр янз бүрээр бичиж байгаа.  Үүнтэй зэрэгцэн сүүлийн үед дуучин бүсгүйг  УИХ-ын нэгэн гишүүний нөхөртэй Бээжин хотноо зугаацаж байгаад баригдсан талаарх мэдээлэл тарах болов.  Хэдийгээр ярьсан, бичсэн эх сурвалж нь баталж байгаа ч  дуучин С.Сэрчмаа энэ мэдээллийг үгүйсгэж байгаа юм. Түүнтэй холбогдож энэ  талаар тодруулахад:  Гарчгаасаа эхлээд огт үндэслэлгүй мэдээлэл байна.  Тийм юм болоогүй.  Эмэгтэй уран бүтээлчдээ Монголчууд хайрлаж, хүндэлж байгаасай гэж хэлмээр байна. Одоогоор завгүй байна.  Харин маргааш нөгөөдрөөс та бүхний хүссэн асуултанд  хариулъя хэмээн мэдэгдсэн юм.  

Хэрэв уншигч танд дуучин бүсгүйгээс асуух асуулт байвал  энэхүү мэдээнд сэтгэгдэл хэлбэрээр үлдээгээрэй.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top