Ц.Шинэбаяр Намбарын хүүг заналаа

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 29

УИХ-ын гишүүн Хамуг Монголын Хөдөлмөрийн намын үүсгэн байгуулагч Ц.Шинэбаяр улс төрд орсон цагаасаа эхлэн Намбарын хүү Энхбаяртай нам, үзэл санаа нэгтэй байж ирсэн. Тэрээр энэ сарын 25-ны өдөр Намбарын хүү Энхбаярыг  заналаа.  Тэрээр энэхүү заналтаа  өөрийнхөө фэйсбүүкээр дамжуулан илэрхийлсэн юм. Ц.Шинэбаяр өөрийн фэйсбүүк статусдаа “Н.Энхбаяртай эцсээ хүртэл үзнэ ээ. Чамайг яасан ч их хуралд гаргахгүйн төлөө” гэж бичсэн байх юм.  Түүний энэхүү статусыг үзсэн 15 хүн сэтгэгдэл бичжээ. Тухайлбал “саяхан л нэг намын туган доор байсан байж нэг нэгэндээ хорсох яах вэ? Улс орноо хөгжүүлэх тал дээр наад шазруун зангаа гаргаж баймаарсан” гэж бичсэн нэгэн байгаа бол  “Хамаагүй цуурч байж хэрэгт орох вий дээ... би лав хараагүй үзээгүй уншаагүй мэдээгүй шүү... ээ бурхан минь .. хорвоо чи юунд ийм юм бэ?”, “Энэ хүн эрүүл үү?” гэх мэтчилэнгээр  бичсэн байх юм.
Нэг биш хоёр намд хамтран зүтгэж байсан Ц.Шинэбаяр гишүүн яагаад өөрийн дарга асан Н.Энхбаярыг шүдэндээ зууж,  дээшээ гаргахгүй гэж занах болсныг ойр тойрныхон л сайн мэдэх байх даа.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top